Герман улс дөрөвдүгээр сарын 16-нд шилжих шөнө атомын гурван эрчим хүчний блокыг салгажээ. Энэ нь тус улс дахь сүүлчийн атомын блокууд байсан гэж DW мэдээлсэн байна.
Энэ үйл явдлын дараа сүүлчийн атомын блокуудыг хаасныг тэмдэглэхээр Берлин, Мюнхен, Баден-Вюртемберг хотуудад цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчид цугларчээ. 2011 онд Японд "Фукушима-1" атомын цахилгаан станц сүйрсний дараа Герман улс бүхий л атомын цахилгаан станцаа хаах шийдвэр гаргаж байсан юм.
Улмаар энэ шийдвэрийн дагуу 2022 онд атомын цахилгаан станцыг зогсоох байсан ч Украин дахь Оросын өдүүлсэн дайн, эрчим хүчний хамралаас үүдэн хойшлуулж, ийнхүү ням гарагт станцуудаа бүрэн зогсоосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |