Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Суданд тусгайгийнхан армитай мөргөлдсөний улмаас 80 гаруй хүн амиа алдав
2023-04-17

Суданд тусгайгийнхан тус улсын армитай мөргөлдсний улмаас 80 гаруй энгийн иргэн амиа алдаж, 1,1 мянган хүн шархаджээ. Дөрөвдүгээр сарын 15-ны өглөө эхэлсэн тулаан маргааш өдөр нь ч үргэлжилж, тусгайгийнхан болон армийн цэргүүд хоорондоо буудалцаж, энэ үеэр хүнд артиллери ч ашигласан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Суданы тусгайгийнхан тус улсын армийг төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн буруутгасан бол армийнхан тусгайгийнхныг төрийн болон стратегийн объектууд руу халдсан гэж буруутгажээ. Суданы тусгайгийнхан буюу RSF зэвсэгт хүчинд нэгдэхийг шаардсан арми болон ардчиллыг дэмжигч хүчний шаардлагыг биелүүлэхээс татгалзсаны улмаас энэ мөргөлдөөн гарсан байна. Нөхцөл байдал нэн хурцадсан тул Суданы теле харилцааны MNТ компани интернет салгажээ.

 

Ройтерс агентлагийн онцолсноор, тусгайгийнхан болон арми хамтдаа 2019 онд төрийн эргэлт хийж, Суданыг 30 гаруй жил удирдсан ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаснаас хойш хоорондоо ноцтой сөргөлдсөн анхны тохиолдол аж. 2021 оноос энэ улсыг Шилжилтийн тусгаар зөвлөл удирдаж байгаа бөгөөд цэрэг-иргэний энэ захиргаанд RSF-ийн тэргүүн Мохамед Хамдан Дагало ч багтдаг аж. 

 

Гал зогсоох тохиролцоо 

Хоёр өдөр тулалдсан талууд шархадсан хүмүүс болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр хугацаанд гал зогсоохоор тохиролцсон байна. Гэхдээ мөргөлдөөнийг нэг мөр зогсоох бодолгүй байгаа аж. 

 

Тодруулбал, НҮБ-ын санал болгосноор талууд ням гарагт орон нутгийн цагаар 16.00-19.00 цагийн хооронд байлдааны ажиллагаагаа түр зогсоохоор тохиролцжээ. Ингэснээр тулалдаан болж буй газраас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэх боломжийг гаргаж өгөх зорилготой байв. Гэсэн ч гал зогсоох тохиролцоо хийсний дараа ч Хартумын нисэх буудлын бүсэд буудалцаан, дэлбэрэлт гарсаар байсан талаар AFP агентлаг мэдээлжээ. 

 

Африкийн холбоо, Арабын тэргүүлэгч улс орнууд болон АНУ талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоож, төрийн эрх мэдлийг цэргийн удирдлагаас иргэний засгийн  газарт шилжүүлэхийг уриалсан ч талууд энэ уриалгыг хүлээн аваагүй аж.

 

Тусгай хүчний тэргүүн, генерал Мохамед Хамдан Дагало Суданы тэргүүн генерал Абдель Фаттах аль-Бурханыг гэмт хэрэгтэн хэмээн нэрлээд бууж өгөх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Харин Суданы арми тусгай хүчийг тарахаас нааш ямар ч хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгджээ. 

 

Судан бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэдий ч байгалийн нөөц, Улаан тэнгисийн эрэг дээр стратегийн байршилд байдгаараа Арабын орнууд төдийгүй АНУ зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн анхаарлыг татдаг юм. Үүний зэрэгцээ ОХУ энэ улсын эрэг дээр тэнгисийн цэргийн бааз байгуулахаар зэхэж, Суданы цэргийнхэнтэй энэ талаар хэлэлцээ хийж байгаа. Харин АНУ ийм байдалд хүргэхгүйг хичээж байгаан дээр Суданыг улс алан хядах бүлэглэлүүдийн орогнох газар болохыг хүсэхгүй байгаа гэж шинжээчид онцолж байна. Саяхан Судан АНУ-ын шахалтаар Израильтай дипломат харицлаа тогтоож байсан. Хөрш зэргэлдээ орших Египет Судантай ойрын харилцаатай байдаг бол 2019 онд цэргийн эргэлт гарсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб Судантай харилцаа холбоо тогтоож байв. АНЭУ Суданыг бзс нутаг дахь исламын экстремизмтэй тэмцэх гол чиглэлүүдийн нэг гэж үздэг. Суданд томоохон гүрнүүдийн ашиг сонирхол зөрчилдөж байгаа үед Суданд үүссэн сөргөлдөөн тун удахгүй намжина гэх найдвар бараг үгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин