KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд хотхон байгуулахаар болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Дүүргийн маш олон иргэдээс санал гомдол ирж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, мөн 26 дугаар хорооны Засаг даргаас мөн гомдол ирсэн. Миний хувьд бодит мэдээлэлгүй байсан учраас өнөөдөр газар дээр нь ажиллаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн анх байгуулагдахдаа 85 хувь нь ногоон байгууламж байна. Ундны усны эс үүсвэр дээр байгаа учраас барилга байшин барихгүй, зам талбай хийе гэсэн ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ батлагдаж байсан. Гэвч өнөөдөр ерөнхий төлөвлөгөө алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж байна. Анх 27 хүн, таван бээлий, таван хүрзтэй, тог цахилгаангүй ажлаа эхэлсэн. Бид бол анх ажлаа эхлүүлэхдээ 85 хувь нь ногоон байгууламж байна гэсэн Ерөнхий төлөвлөгөөгөө барьж ажилласан. Зах шиг болгож болохгүй. Энэ чинь цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. УИХ-аас Ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй байх тал дээр шаардлага хүргүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын сайд санал нэгдэж байна. Цаашид анхаарч хяналт тавьж ажиллах байх. Цэцэрлэгт хүрээлэнд KFC газар ухаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
Уншиж байна |