Японы алдарт зохиолч Мураками Харукигийн ном одоогоос зургаан жилийн өмнө уншигчдын хүртээл болсноос хойш шинэ роман гараагүй байсан юм. Харин дөрөвдүгээр сарын 12-ны өдөр түүний бүрэн хэмжээний шинэ роман Японд худалдаанд гарчээ.
2017 онд "Командорын аллага" нэртэй ном гарснаас хойш зургаан жил завсарласны эцэст "Хот ба түүний найдваргүй хана" нэртэй томоохон роман Японд худалдаанд гарсан талаар nippon.com мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснэрэ, зохиолчийн шүтэн бишрэгчид болох 70 хүн романыг түрүүлж худалдах номын дэлгүүрийн гадаа дугаарлаж зогсчээ.
Энэ роман 672 хуудастай бөгөөд Мураками романаа бичихдээ гурван жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Өмнө нь Мураками бичиж байсан туужийн нэртэй романы нэр ихээхэн адилхан тул олны анхаарлыг татсан аж. Энэ туужийг 1980 онд Бунгакукай сэтг,үүлд хэвлүүлж байсан, харин ном болон хэвлэгдээгүй юм байна.
Г.Бямбасүрэн