Нью-Йоркийн цагдаагийн газар хэв журам сахиулах гурван шинэ өндөр технологийн төхөөрөмжийг олон нийтэд танилцуулжээ. Тэдний нэг нь Digidog хэмээх робот нохой гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, алсын удирдлагатай, 32 кг жинтэй робот нохой хүмүүсийг барьцаалсан зэрэг эрсдэлтэй нөхцөлүүдэд цагдаагийнханд туслах аж. Гэмт хэрэгтэн барилгын орцыг хааж, хүмүүсийг барьцаалсан үед цагдаагийн ажилтнуудыг биш ухаалаг технологи ашигласан төхөөрөмж оруулах нь илүү үр ашигтай гэж цагдаагийн газар үзэж байгаа гэнэ.
Өөр хоёр төхөөрөмж нь хулгайлагдсан машиныг мөрддөг систем болон робот хамгаалагч байгаа аж. Робот хамгаалагч нь долоон сарын хугацаатай хөтөлбөрийн хүрээнд Таймс Скверийн метроны өртөөг хамгаалах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |