Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн 805 тэрбум төгрөгийн өрийн 94 хувь нь Кью Эс Си ХХК-ийнх
2023-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухай Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

 

Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК бизнесийн зарчмаар цаашаа явах боломжтой байна уу? Ямар хүндрэл бэрхшээлтэй байгаа вэ?

 

 

Тэнд ажиллаж байгаа хүмүүс уурхайнууд сул зогсож, цалин орлогогүй болсныг хэлж байна. Дарханы 1800 орчим иргэн ажилладаг. Ажилчдын цалин орлого ямар байгаа вэ?

 

Төрд ирснээс хойш хичнээн томилгоог ямар шалгуураар хийсэн вэ?

 

Шүүр ажиллагааны хүрээнд хэд нь шаардлага хангахгүй, чөлөөлөгдөж байгаа вэ?

 

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав: Дархан төмөрлөгийн үйлдвэр 2022 оны 04 дүгээр сард төрд шилжсэн. Манайх бизнесийн зарчмаар явахад боломжтой байгаа.

 

 

Одоо үйлдвэрт 1524 хүн ажиллаж байна.  Цалинг 38 хувиар нэмсэн. Манай дундаж цалин 2 сая гаруй төгрөг байгаа. Цалин нэг ч удаа тасраагүй, 13 дахь сарын цалин өгсөн.

 

280 хүн сул зогсож байгаа. Сул зогсолтын нөхөн олговор 60 хувь байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн. Сул зогсолтыг үе шаттай багасгана. Оны эхний улиралд багадаа 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Тиймээс цалинд хүндрэл гарахгүй.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Дархан Төмөрлөгийн үйлдвэр 2022.11.30-ны шийдвэрээр Эрдэнэс Монгол нэгдлийн  харьяанд ажиллаж байгаа. Үйл ажиллагааны хувьд нэлээдгүй илүүдэл орон тоотой байгаа. Энэ хэлбэрээр цаашид явахад хүндрэлтэй.

 

Компани жилдээ нэг сая тонн хүдэр экспортлох боломжтой. Одоо хоёр сая тонн хүдрийн овоолго байгаа. Нэмж хүдрийн олборлолт явуулахаар техникийн боломж бага, маш их хэмжээний зардал гарна. Тэр зардлаа борлуулалтаар нөхөх боломж байхгүй хүндрэл үүсээд байгаа.


Цаашид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай. Тэгэхгүй бол энэ компани бизнесийн зарчмаар өөрийн орлого, борлуулалтаар үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжгүй. 

 

Уурхайд хүдрийг сорчилж олборлосон нөхцөл байдал үүссэн байгаа. Үүнийг цэгцэлж, хоёр уурхайг технологийн дагуу олборлох, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг өргөжүүлэх ажлууд тулгамдаж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1994 онд ашиглалтад орсон. 30 жилийн хугацаанд төмрийн хүдрийг авахад гол анхаарлаа ханлуулснаас боловсруулах үйлдвэрийн нэг шон ч босгоогүй.

 

 

30 жилийн хугацаанд цогцолборуудаа ашиглалтад оруулж, Монголын хэрэгцээг хангах боломж байсан уу, байсан. Нэг тонн төмрийн хүдрийг 50-70$-аар гаргаад, буцаад 700-1000$-аар арматур худалдаж авч байна. Үүнээс болоод орон сууцны үнэ буурахгүй байна.

 

123 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байна. Орон нутагт 1.4 тэрбум төгрөг төлж чадахгүй байна.

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нийт өр 805 тэрбум төгрөг байгаагаас Кью Эс Си ХХК-тай холбоотой 508 тэрбум төгрөг байна. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 303 техник байдаг. Өнөөдрийн байдлаар 77 нь ажилладаг. Парк ашиглалт 22.6 хувь, үлдсэн 77.4 хувь нь ашиглагддаггүй.  Үүнийг ашиглах чиглэлээр юу хийх вэ?

 

Концессын гэрээнээс үүдэж, улсад 1 их наяд 373 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлөх яриа хэлэлцээ хийгдэж байна уу?

 

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав: Өнөөдрийн байдлаар 805.8 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн байгаа. Үүний 94 хувь нь Кью Эс Си ХХК-д хамаарна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэн шаардлагатай биш зээлийг ХХБ, Улаанбаатар банкнаас авсан. Энэ зээл 26 хувийг эзэлж байна.  Татварын өр 44 хувийг эзэлж байгаа. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Нэг эрүүгийн хэргийн 700 орчим тэрбум төгрөгийн хохирол АТГ-т тогтоогдож, прокурорын хяналтад шилжсэн.

 

Манайд 304 техник бүртгэлтэй байгаагаас 51 нь Кью Эс Си ХХК-ийн паспорттай. Бидэнд 253 техник үлдэж байгаа. Үүнээс 77 техник ажиллаж байна. Техникийн ашиглалтыг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авах ёстой. Түрээсээр 18 техникийг нэмж авч, уулын ажлаа хэвийн явуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Kylie Harvey:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2023-04-16
Stone:
I am so happy now that I have finally been able to retrieve all my lost funds of about 85k, which I never believed I would get again from an unregulated broker who stocked my trading capital for over 4 months now and denied my access to my trading account. I'm so glad that I have gotten back all my funds back stress free, All thanks to my boss who introduced me to HACKER JUDAS. I am also introducing them to the world because they have done a great job for me. So ensure to get to them with the Email: hackerjudas9@gmail.com and WhatsApp: +19124053415
2023-04-14
Шууд хувьчилаачээ:
НЭЭЛТТЭЙ КОМПАНИ ХУВТЦАА ГАРГАНА ГЭЖ ШАЛ ХУДАЛ ЛУЙВАРР.ШУУД ХУВТЧИЛААД ЗАР
2023-04-14
Ямар ч төмрийн үйдвэрлэл байхгүй зүгээр төмрийн хүдэр ухаж Хятадруу ачуулдагаа үйлдвэрлэл бизнес гэж хуцдагаа болих хэрэгтэй
2023-04-14