Нийслэлийн "Өргөө" амаржих газрын буруугаас болж хүүхэд нь хохирсон талаар ээж мэдээлэл хийлээ.
Түүний зүгээс "Ус гараад “Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон. Намайг очиход эмч нар ээлжээ сольж байна. Ээлж солигдоод надад үзлэг хийгээд төрөх тасаг руу оруулсан. Савны амсар нэг хуруу нээгдсэн байсан учир өөрөө төрөх боломжтой гэсэн. Ингээд бүхэл бүтэн хоёр өдөр зургаан цагийн зайтай сэдээлт хийсэн байдалтай байлгаж байгаад гурав дахь өдөр нь хийсвэр хагалгаагаар төрүүлсэн. Төрөнгүүт хүү минь хүчилтөрөгчийн архаг дутагдалтай, бүтэлттэй төрсөн учраас сэхээ рүү авч явсан. Тасгийн эрхлэгч төрөх явцыг буруу удирдсан. тавдугаар сарын 2-ны өглөө ус нь гарчихсан хүнийг хоёр хоногийн дараа тавлугаар сарын 4-нд төрүүлээгүй байна вэ? гэдгийг хэн ч анхаараагүй . Оргилсайхан, Мядагмаа гээд хоёр эмчид сэтгэл байгаагүй. Миний хүүхэд бүтлээ гээд бүгдэд нь хэлсэн. Гэтэл Оргилсайхан эмч "Чамайг л бид үзэхгүй яваад байна уу? залуу хүн байж тэвчээртэй бай. Юун сүртэй юм бэ" гэж загнасан. Гэтэл өнөөдөр миний хүүхэд хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болоод хүүхэд маань сар 20 хоног аппаратанд байсан. Эмнэлгээсээ бид 2 ковид авсан. Ковид авсны дараа ямар ч эмчилгээ хийгээгүй. Бүх эмчилгээг гаднаас авч байсан. Манай хүү тэнд сар халуурсан. Хатгаа, менингит авсан. Би маш их гомдолтой байна. Миний хүүхдийг ийм болгочихоод яагаад үзэхгүй байгаа юм бэ? Төрөх явцыг буруу удирдсанаас хүчилтөрөгчийн дутагдлаас болоод 7 сартай хүүхэд 2 сартай хүүхэд шиг биетэй, хараагүй, ургамал шиг болсон. Би хавангүй, хордлогогүй хүүхдээ тээсэн шүү дээ. Гэтэл "Өргөө" амаржих газар дээр очоод ийм болчихлоо. Та нар гар харсан юмуу. Мөнгө өгөөгүй болохоор төрүүлээгүй юм уу. Хүүхэд минь өнөөдөр Монголд эмчилгээгүй. Таталтын маш их хүчтэй эм уудаг. Бид хоёр өнөөдөр 10 гаруй эм уудаг” гэлээ.
Уншиж байна |