Словакийн Хөдөө аж ахуйн яам Украинаас ирсэн үр тариаг дахин боловсруулах, худалдахыг хоригложээ. Энэ талаар Teraz агентлаг мэдээлсэн байна.
Украины үр тарианаас гадна энэ тариагаар үйлдвэрлэсэн гурил зарахыг хоригложээ. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц, Европын холбоонд ашиглахыг зөвшөөрдөггүй пестицид Украин тарианаас илэрсэнтэй холбоотой аж. Үр тарианд шинжилгээ хийхэд Украинаас ирсэн 1500 тонн улаан буудай чанарын шаардлага хангаагүй байна.
Словак улс энэ мэдээллийг Европын холбооны бусад орнуудад ч дамжуулжээ. Түүнчлэн одоо Словакт хадгалагдаж буй Украинаас ирсэн бүхий л үр тариа болон түүгээр үйлдвэрлэсэн гурилаас дээж аван, шинжилгээ хийх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |