Дуучин, жүжигчин Леди Гагаг Ерөнхийлөгчийн соёл, урлагийн хорооны даргаар томилжээ. Энэ талаар Жо Байдены зарлигт өгүүлснийг Цагаан ордон нийтэлсэн байна.
Энэ баримт бичигт Леди Гагаг (shuud.mn: Жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта) Грэммин шагналыг 13 удаа хүртсэн, түүхэн дэх хамгийн амжилттай дуучдын нэг гэж онцолжээ. Түүнчлэн Леди Гага буяны үйлс болон олон нийтийн кампанит ажилд идэвхтэй оролцдог юм.
Энэ хорооны өөр нэг даргаар продюсер Брюс Коэнийг томилжээ. Түүнчлэн энэ хороонд хөгжимчин Жон Батист, жүжигчин Жорж Клуни, Трой Коцур, Женнифер Гарнер, Керри Вашингтон, Кэти Макграт болон зохиолч Шонду Раймс багтжээ. Соёл, урлагийн хороо нь 1982 онд байгуулагдсан. Энэ хороо соёлын салбартай холбоотой зохих зөвлөмжүүдийг Америкийн холбогдох байгууллагуудад өгдөг аж.
Г.Бямбасүрэн