Таим сэтгүүл 2023 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг нийтлэжээ. Энэ жагсаалд Украины тэргүүн хатагтай Елена Зеленская, Орост баривчлагдсан, The Wall Street Journal сонины сурвалжлагч Эван Гершкович, Америкийн бизнесмен Илон Маск зэрэг хүмүүс багтсан байна.
Украины Ерөнхийлөгчийн гэргий Зеленская "Лидерүүд" ангиллын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ ангилалд сурвалжлагч Гершкович, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нар багтсан байна.
Харин Илон Маск "Титанууд" ангилалд багтсан бөгөөд энэ жагсаалтыг жүжигчин Анжела Бассет тэргүүлжээ. Энэ ангилалд хөлбөмбөгчин Лионель Месси, дуучин Бейонсе, ТикТок-ийн ерөнхий захирал Жы Чу нар багтсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |