Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
С.Ганбаатар: Боловсрол, эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж байхад бид сонгуулийн хууль ярьж байна
2023-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр

 

 

"Бид дахин хэрхэн сонгогдоход их анхаарч, сонгуулийн хуульд их цаг зарцуулж байна. Бид хойч үеэсээ анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль 2021 оны 11 дүгээр сард, одоогоос гурван жилийн өмнө орж ирсэн. Тэр үед нэгдүгээр ангид орж байсан хүүхэд одоо гуравдугаар ангид сурч байна. Бид боловсролын тухай асуудалд үнэхээр хойрго хандаж байна. Боловсролын багц хуулийг яагаад ингэж гацаагаад, оруулж ирэхгүй байгаа юм бэ. 

 

Боловсролын тухай хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр явуулсан. Ингэж удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил, УИХ-аар хэлэлцүүлэхээс эмээж байна гэж санаа зовж байна. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй байна.

 

Монгол шиг эрүүл мэнд, боловсролын салбараа базаар дээр гаргаж, ашгийн хэрэгсэл болгосон орон байхгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбар боловсон хүчнээ алдаад дууслаа. Ийм гунигтай байдлыг бид мэдэхгүй мэт сонгуулийн хуулиа хэлэлцээд байгаа нь харамсалтай байна" гээд Боловсролын багц хуулийг яаралтай хэлэлцэх горимын саналыг гаргалаа.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Боловсролын хууль дээр ажлын хэсэг ажиллах шаардлага бий болсон. Анхны хэлэлцүүлгээр хүмүүнлэгийн боловсролын хуулийг салгасныг ажлын хэсгийн гишүүд эсэргүүцсэн. Тиймээс Хүмүүнлэгийн боловсролын хуулийн ажлын хэсгийг шинээр байгуулна. 

 

Боловсролын тухай хуульд боловсролын сайд, боловсролын яам хоёрын чиг үүргийг салгаад, боловсролын сайдын эрхийг 26-аар нэмэгдүүлсэн хэрнээ яам нь эзэнгүй. Боловсролын агентлагийг шинээр байгуулсан данхайсан бүтэцтэй зэрэг маш их шүүмжлэл ирсэн. 

 

Дэлхийн түвшний монгол хүн, хүүхдийг бэлтгэх боловсролын тогтолцоо хэрэгтэй" гэсэн тайлбарыг өглөө. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газраар дүүрэн өргөдөл байна. Ерөнхий сайд, генсекийн нутаг, манай тойргийн хүн, манай намын дэмжигч гэсэн байдлаар өргөдөлд хариу өгдөг болчихоод байна. Яагаад ялгаварлаад байгаа юм бэ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх асуудлыг Засгийн газар яаралтай оруулж, УИХ шийдэх ёстой.

 

 

Хүүхдийн ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Угаалгын машинтай, хөргөгчтэй, хашаа байшинтай гээд хүүхдийн мөнгөнөөс хасдаг гэж юу байдаг юм бэ" гэсэн саналыг хэллээ. 

Shuud.mn
Сонин хачин