Дөрөвдүгээр сарын 13-нд Хойд Солонгос баллистик пуужин хөөргөж, улмаар Японы Хоккайдо арлын орчимд унаж болзошгүй тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нуувчинд орох зааварчилгаа өгч байсан талаарх мэдээлэл гарч байсан.
Хойд Солонгосын харвасан пуужин 1000 км зайг туулжээ
Пүрэв гарагт хөөргөсөн энэ пуужин нь хатуу түлштэй хөдөлгүүр бүхий "Хвасон-18" хэмээх шинэ, тив алгасах баллистик пуужин байсан талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Энэ пуужинг турших ажиллагааг Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун биечлэн ажигласан гэнэ.
Пуужингийн нэг хэсэг БНАСАУ-ын дорнод эргээс 10 км зайд, хоёр дахь хэсэг нь 355 км зайд унасан байна. Пүрэв гарагт туршсан энэ пуужин нь тус улсын стратегийн зэвсэгт хүчний гол зэвсэг болох ёстой гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |