Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Норвеги тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн Оросын дипломатуудыг хөөнө
2023-04-14

Тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн Оросын 15 дипломатыг хөөх шийдвэр гаргаснаа Норвегийн эрх баригчид зарлажээ. Энэ тухай мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

ОХУ Элчин сайдын яамаа "нууц тагнуулын үйл ажиллагаа"-ы зорилгоор ашиглахыг Норвеги улс хүлээн зөвшөөрөхгүй гэж Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хюитфельд мэдэгджээ. 

 

Энэ нь Орос улс өнгөрсөн онд Украин руу түрэмгийлснээс хойш Оросын дипломатуудыг олноор нь хөөж байгаа анхны тохиолдол биш юм. Өмнө нь олон орон мөн ийм шалтгаанаар Оросын дипломатуудыг нутгаасаа гаргаж байлаа.

 

Үүний хариуд ОХУ ч мөн ижил хариу арга хэмжээ авч байсан бөгөөд энэ удаад ч "ОХУ зохих хариуг өгнө" хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Норвегийн эрх баригчид Оросын дипломатуудыг "персоно нон грата" буюу "тааламжгүй этгээд" гэж зарлахаасаа өмнө удаан хугацаанд дипломатуудыг ажиглаж байсан гэнэ. Улмаар дипломатуудын чухамхүү ямар үйлдэл тагнуул хийж байгаа хэмээн сэжиглэх үндэслэл болсон талаар мэдээлээгүй ч тэднийг ойрын үед Норвегийн нутгаас явахыг шаарджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин