Өнгөрсөн зууны жараад оны загварыг тодорхойлж байсан мэргэжилтнүүдийн нэг, загвар зохион бүтээгч Мэри Куант 93 насандаа Англид таалал төгсжээ. Түүнийг таалал төгссөн талаар ар гэрийнхэн нь мэдээлэн байна.
Энэ мэдээлэл гарсны дараа Vogue загварын сэтгүүлийн редактор асан Александра Шульман хамгийн түрүүнд, Твиттерээрээ дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
"Хатагтай Мэри Куант, тайван нойрс доо. Тэрээр загвар, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн салбарт тэргүүлэгч, анхдагч байсан" хэмээн Александра Шульман бичсэн байна.
Лондонгийн музейн төлөөлөгчдийн өгүүлснээр Куант "загварт оруулсан хувь нэмрийг хэтрүүлэн үнэлэхгүй байхын аргагүй" гэнэ.
"Тэрээр 1960-аад оны загварын баяр баясгалантай эрх чөлөөг илэрхийлж, залуу эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж байсан. Гагцхүү түүний ачаар л өнөөгийн олон загвар гарч ирсэн юм" хэмээн Лондонгийн музейн мэдэгдэлд өгүүлжээ.
Мэри Куант богино банзал бүтээсэн гэдгээрээ алдартай. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийн банзлын хормойг богиносгосон төдийхөн биш шинэ эриний эмэгтэйчүүд залуу, загварлаг, дэгжин хувцаслах эхлэлийг тавьсан юм.
Үүний зэрэгцээ 1950-аад онд нимгэн триконы оронд зузаан трико зах зээл дээр гарч эхлэх үед Куант Nylon Hosiery эзэмшигчдэд өөрийнх нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг ятгажээ. Ингээд өнгө өнгийн урт оймс гарч, хоромхон зуурт л амжилт олсон байна.
Уншиж байна |