Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ судалгааны институт гэх олон нийтэд төдийлөн танил бус газар 160 сая төгрөгөөр судалгаа хийх тендер зарлажээ.
Уг институт нь Төрөөс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн судалгаа, шинжилгээ хийж, бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж, боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох, түүнд нийцүүлэн, хүний нөөцийг хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалт, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үнэлгээ чанарын баталгажуулалт хийх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өөрийн чиг үүргийн дагуу хийх ёстой ажлаа судалгааны байгууллагаар хийлгээр тендер зарласан нь анхаарал байна.
Тус институтийн төсвийн захирагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ажилладаг. Тэгвэл Х.Булгантуяа сайд ажлаа аваад хэдхэн хоногийн дотор "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа"-г гаргахаар шийдвэрлэж, зөвлөгөө авахаар зөвлөхийн эрэлд гарчээ. Боомтын салбарыг тохинуулах ажилд төдийлөн идэвх зүтгэл гаргаагүй Х.Булгантуяа сайд ХНХЯ-ны ажилдаа ханцуй шамлан орсон бололтой.