Баруун Африкийн Буркина-Фасо улсын эрх баригчид "жихадын халдлагатай" тэмцэхийн тулд бүх нийтийн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгджээ. Энэ талаар AFP агентлаг мэдээлсэн байна.
Тус улсын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Ибрагим Траорегийн мэдэгдсэнээр, бүх нийтийн дайчилага зарлахын зэрэгцээ босогчдын эсрэг авах арга хэмжээний эрхзүйн үндсийг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр "Аль-Каида" болон "Исламын улс" бүлэглэлүүдтэй холбоотой жихадуудын хяналтад орсон нутаг здэвсгэрийнхээ 40 хувийг эргүүлэн авах зорилго тавьжээ.
Дайчилгаа зарласан зарлигийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр, жихадууд эзлэгдсэн нутгуудад онц байдал тогтоох гэнэ. Түүнчлэн "хүмүүс, эд бараа, үйлчилгээг ашиглах, иргэний зарим эрхийг хязгаарлах" эрхийг Ерөнхийлөгчид олгох зөвлөмжийг Буркина-Фасогийн эрх баригчид гаргасан байна.
Энд дуулгахад, Буркина-Фасогийн засгийн газар 2015 оноос эхлэн тус улсад үүссэн босогчдын хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд 5000 цэрэг татахаар төлөвлөж байгаагаа энэ оны хоёрдугаар сард зарласан юм. Төрийн бус байгууллагуудын мэдээлснээр, сүүлийн долоон жилийн туршид Буркина-Фасод босогчдын үйлдсэн хүчирхийллийн улмаас 10 мянган гаруй хүн амиа алдсан бол хоёр сая гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |