ОХУ-ын Премьд байгуулагдсан, Донбассын сайн дурынханд туслах сан Монголд төлөөлөгчийн газар байгуулахаар болжээ. Энэ талаар URA.ru мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сайн дурынханд туслах сангийн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын эхээр Монголд ирж, сангийн төлөөлөгчийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн гэнэ.
"Монгол руу явах гол зорилго нь "Донбассын сайн дурынхан" сангийн төлөөлөгчийн газрыг байгуулах явдал байсан юм. Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалтууд хийсэн. Эдгээр байгууллагуудын зүгээс энэ санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монголд "Орос ертөнц"-ийг өргөжүүлэхэд чиглэгдсэн хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн" хэмээн төрийн бус байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.
"Донбассын сайн дурынхан" нэртэй санг 2022 онд байгуулсан аж. Энэ санг хүчний байгууллагуудын бэлтгэл офицерүүд болон бусад хүмүүс нэгдэн байгуулсан байна. Сангийн албан ёсны цахим хуудсан дээр иргэдийг хандив тусламж өгөхийг уриалж, "гагцхүү таны дэмжлэгийн ачаар олон дайчин шаардлагатай зэр зэвсгээ авч, харин энгийн иргэд хүмүүнлэгийн тусламж авна" хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |