Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АНУ-ын нууц мэдээллийг дэлгэсэн хэргийн сэжигтэн цэргийн алба хаагч баривчлагджээ
2023-04-14

Өнгөрсөн долоо хоногт Пентагон болон Америкийн тагнуулын "маш нууц" тодотголтой баримт бичгүүд олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж, ихээхэн шуугиан тарьсан. Эдгээр баримт бичигт Пентагон Украины Зэвсэгт хүчнийг чадавхжуулах төлөвлөгөө төдийгүй Орос, Украины бие бүрэлдэхүүний хохирол зэрэг олон нууц мэдээлэл агуулагдаж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. Нууц баримт бичгүүд алдагдсантай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид холбогдох мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлж, хэргийн сэжигтнийг баривчилсан талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчний 21 настай алба хаагч Жек Тейшерийг Пентагон болон Америкийн тагнуулын нууц материалуудыг дэлгэсэн хэргээр баривчлан саатуулсан байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Массачусетс дахь Норт-Дайтон дахь гэрт нь нэгжлэг хийсний дараа түүнийг саатуулжээ.

 

Улмаар тэрбээр өнөөдөр тойргийн шүүхээр орно эгж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдсэн байна. Түүнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц материалуудыг хууль бусаар олж авсан, хадгалсан, дамжуулсан хэрэгт буруутгахаар зэхэж байгаа аж. 

 

Залуу цэргийн алба хаагчийн гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр олон жилийн ял сонсох гэнэ. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, алдагдсан нууц баримт бичиг бүрт ялын нэг зүйл заалт нэмэгдэх бөгөөд нэг бичиг баримтын төлөө гэхэд л 10 жилийн хорих ял авч магадгүй аж. Нийт хичнээн бичиг баримт алдагдсан нь тодорхойгүй, Ройтерс агентлагийн мэдээлснээр, 50 гаруй бичиг баримтыг энэ сонины редакци судалсан гэх бөгөөд алдагдсан баримт бичгийн тоо 100 давсан байж болзошгүй гэж таамаглажээ.

 

 

Нууц мэдээлэл хэрхэн ил болов?

 

Агаарын цэргийн хүчний алба хаагч Тейшейра геймерүүдийн платформ болох Discord дахь хаалттай чат группд нууц материалуудыг нийтлэжээ. Энэ чат группийг Thug Shaker Central гэх бөгөөд энд "зэвсэг, цэргийн хэрэгсэл, бурхан" гэсэн сэдэв сонирхдог, голчлон өсвөр насныхан болон залуусаас бүрдсэн 20-30 орчим хүн байдаг аж. 

 

Тейшейра энэ чатад OG гэсэн нууц нэрээр бичдэг, группийн албан бус тэргүүнд тооцогддог байсан гэнэ. 2022 оны сүүлээр тэрбээр тагнуулын нууц материалуудыг бусдадаа нэг бүрчлэн тайлбарлан мэдээлэл оруулж эхэлжээ. Ингээд цаашлаад тэрбээр баримт бичгийн гэрэл зургуудыг нийтлэснээр олонд ил болсон байна.

 

Групп чатын оролцогчид нууц мэдээллийг хэн задруулсныг хэлэхээс татгалзсан ч сэтгүүлчид эрэн сурвалжилж Тейшераг олсон байна. Тэр дундаа, Нью-Йорк Таймс сонин Хуульзүйн яам сэжигтний нэрийг хэлэхээс өмнө энэ мэдээллийг олонд түгээжээ. Сэтгүүлчид нууц мэдээлэл дэлгэсэн хүний гэрийн тавилгын нэг хэсэг, интерьерийн хэсгүүд нууц мэдээллийн гэрэл зурагт багтсан байхыг олж харан судалж, эдгээр нь Тейшера олон нийтийн сүлжээндээ нийтлэсэн зургууд дээр байх түүний гэрийн орчинтой тохирч байгааг илрүүлжээ.

 

Тейшера эдгээр нууц баримт бичгүүдийг чухам ямар замаар олж авсан гэдэг нь тодорхойгүй. Нью-Йорк Таймсын мэдээлснээр, Тейшера Массачусетс дахь АНУ-ын Үндэсний гвардын Агаарын цэргийн хүчний тагнуулын хэсэгт байлдагч цолтой алба хааж байжээ.

 

Ийм цолтой хүн маш нууц зэрэглэлийн баримт бичигтэй танилцах боломжгүй, харин нууц мэдээлэл авах эрхтэй АНУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд ийм баримтуудыг цахим шуудангаар хүлээн авах тохиолдол байдаг тул цахим шуудан автоматаар өөр хүмүүсийн хаяг руу очсон байж магадгүй гэж сэтгүүлчид таамаглажээ.

 

Алдагдсан нууц баримт бичгүүдэд Украин дахь байлдааны ажиллагааны схем, Украины цахилгаан станцуудад өгсөн Оросын пуужингийн цохилтоос үүдэлтэй үр дагаврыг харуулсан хиймэл дагуулын нууц гэрэл зургууд байсны дээр Орос Украины бие бүрэлдэхүүний хохирлын талаарх мэдээлэл багтсан байна. Энэ мэдээлэлд Оросын тал дайн хийсэн нэг жилийн хугацаанд 110 мянган цэргээ алдсан гэж өгүүлсэн байсан аж. Түүнчлэн энэ баримтуудын дунд Хятад улс Орост хөнөөх зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа, Израиль Украинд цэргийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх зэрэг мэдээллүүд багтсан байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ орос байх
2023-04-17
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-04-14