Британийн Коко дуудлагат лабрадор нохойг амьтан хамгаалагчид архинд донтох өвчнөөс нь эмчилжээ. Энэ нь Британид амьтан хамгаалагчид нохойг архинаас гаргасан анхны тохиолдол болсон гэж Daily Mirror мэдээлсэн байна.
Коко нохойг өөр нэг нохойны хамт эзэн нь нас барсны дараа Woodside Animal Rescue Trust -д авчиржээ. Эдгээр нохдын эзэн нь архины хамааралтай байсан бөгөөд эздээ унтсаны дараа үлдсэн архийг нь уусаар ноход архины хамааралтай болсон аж. Нохдыг асрамжийн газарт авчирсны дараа нэг нь өвчний улмаас үхсэн бол Коко эмчлэгдэж чаджээ.
Архины хамааралгүй болсон Коког сайхан сэтгэлт хүмүүс авна гэдэгт найдаж байгаа гэнэ. Гэхдээ түүнд хийж буй нөхөн сэргээх эмчилгээ дуусаагүй, бие нь тэнхэртэл хэсэг хугацаа шаардлагатай гэж амьтан хамгаалагчид ярьжээ.
Г.Бямбасүрэн