Анх коронавирусийн халдвар Уханьд бүртгэгдэж, улмаар дэлхийг хамарсан цар тахал болсноос хойш хатуу хязгаарлалт мөрдсөөр ирсэн Хятад улс өнгөрсөн оны сүүл, энэ оны эхнээс л хязгаарлалтуудаа цуцалж, улсын хилээ нээсэн юм.
Хэдийгээр ихэнх хязгаарлалтыг цуцалсан ч амны хаалт зайлшгүй зүүх журам хэвээр үйлчилж байлаа. Харин дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн энэ журмыг бүрэн цуцласан талаар Синхуа мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн олон нийтийн газар, тэр дундаа нийтийн тээвэр, сургууль, олныг хамарсан арга хэмжээний үеэр амны хаалт зүүх шаардлагагүй болсон байна.
Харин эмнэлэгт амны хаалт зайлшгүй зүүх бөгөөд түүнчлэн коронавирусийн халдвар авсан болон халдвар хэсэгчлэн тархах бүсэд амьдарч байгаа хүмүүс амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |