Хятадын Дээд шүүхийн шүүгч 3,3 сая долларын авлига авсны улмаас 12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Энэ талаар Жэньминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Гүйцэтгэх товчооны захирал асан Мэн Сян 2003-2020 онуудын хооронд 22,7 сая юань буюу 3,3 сая доллартай тэмцэх мөнгө авлигад авсныхаа улмаас 12 жилийн хорих ял сонсжээ. Түүнчлэн хоёр сая юаниар торгуулсан байна.
Шүүхийн мэдээлснээр, өдгөө 58 настай Мэн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, шүүхийн шийдвэр, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, барилга барих гэрээ болон ажилтнуудыг сонгон шалгаруулахад нөлөөлсөн байна. Тэрбээр шүүхийн системд 30 гаруй жил ажилласан бөгөөд Мэн гэм буруугаа хүлээж,мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байсан хэргээ хүлээсэн тул шүүхээс түүнд хөнгөн ял оноосон гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |