Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон дуудлага худалдаагаар азын дугаар 15 сая долларт хүрч зарагдсан нь дэлхийн дээд амжилт болсон гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Арабын Нэгдсэн Эмират Улсын Emirates Auction дуудлага худалдаагаа "Р" үсэг, "7" тоо бүхий автомашины дугаарыг дөрвөн сая доллараас эхлэн дуудаж, улмаар 55 сая дирхам буюу 15 сая доллараар зарагдсан байна. Энэ дуудлага худалдаа нь буяны үйлсэд зориулагдсан бөгөөд дуудлага худалдаанаас олсон мөнгийг Дубайн шейх Мохаммед бин Рашидын хүнсний тусламжийн олон улсын санаачилгад зарцуулах аж. Азын дугаарыг 15 сая доллар буюу монгол мөнгөөр 39,3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үнэ хаялцан авсан хүний нэрийг нууцалжээ.
Энд дуулгахад, өнгөрсөн онд Дубайд мөн л энэ төрлийн дуудлага худалдаа болж "АА8" гэсэн дугаарыг 35 сая дирхам буюу 9,5 сая доллараар нэгэн эрхэм худалдан авч байжээ. Энэ төрлийн дуудлага худалдаа дэлхийн олон оронд болдог бөгөөд энэ онд Хонконгт болсон дуудлага худалдаагаар "R" гэсэн цор ганц дугаарыг нэгэн эр 3,2 сая доллараар худалдан авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |