Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Фэйсбүүкдээ пост оруулсан цэцэрлэгийн эрхлэгчийг ШҮҮЖЭЭ
2023-04-13

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах дараах тоймыг бэлтгэжээ. 

 

 

Сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн Facebook цахим хуудсаар “Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг  уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа. Жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм...” гэх агуулга бүхий мэдээллийг цацсан. 

 

Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүхээс Б.Ч нь иргэн  хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ сахих үүрэгтэй. 

 

Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна.  

 

Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт   тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн facebook хаяг дээр бичсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж дүгнэв. Иймд Б.Ч-гийн өөрийн facebook хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Ashley Vivian:
My name is Ashley Vivian, Am here to share a testimony on how Dr Raypower helped me. After a 1/5 year relationship with my boyfriend, he changed suddenly and stopped contacting me regularly, he would come up with excuses of not seeing me all the time. He stopped answering my calls and my sms and he stopped seeing me regularly. I then started catching him with different girls several times but every time he would say that he loved me and that he needed some time to think about our relationship. But I couldn't stop thinking about him so I decided to go online and I saw so many good talks about this spell caster called Dr Raypower and I contacted him and explained my problems to him. He cast a love spell for me which I use and after 24 hours, my boyfriend came back to me and started contacting me regularly and we moved in together after a few months and he was more open to me than before and he started spending more time with me than his friends. We eventually got married and we have been married happily for 3 years with a son. Ever since Dr Raypower helped me, my partner is very stable, faithful and closer to me than before. You can also contact this spell caster and get your relationship fixed Email: urgentspellcast@gmail.com or see more reviews about him on his website: https://urgentspellcast.wordpress.com WhatsApp: +27634918117
2023-04-14
yes
2023-04-13