Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
АНУ-ын нууц баримтуудыг задалсан хүн тэдгээрийг цэргийн баазаас олж авчээ
2023-04-13

Украины зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, НАТО-ийн ажиллагааны төлөвлөгөө зэргийг багтаасан нууц баримтууд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ нууц баримтуудыг илчилсэн хүн ажиллаж байсан цэргийн бааз дээрээсээ эдгээрийг олсон гэж ярьсан талаар Вашингтон Пост сонин нууц материалууд дэлгэгдсэн Discord чат группийн гишүүнээс  авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Discord платформ дээр "ихэвчлэн эрчүүд, хөвгүүдээс" бүрдсэн 20 гишүүнтэй бүлэг 2020 онд байгуулагджээ. Өнгөрсөн онд энэ бүлгийн OG гэх зохиомол нэртэй нэгэн гишүүн "хачин хэллэгээр" зурвасууд үлдээсэн ч тухайн үед үүнд хэн ч анхаарал хандуулаагүй гэнэ. Харин нэгэн гишүүн OG-ийн энэ зурвасууд нь "нууц тагнуулын баримт бичгүүдийг бараг үгчлэн тайлсан" зурвас гэдгийг анзаарсан байна. OG нэртэй гишүүн цэргийн бааз дээрээ нууц материалуудыг олоод, гэртээ аваачсан хэмээн ярьж байжээ. 

 

Америкийн нууц материалууд нийтэд ил болсон талаарх мэдээлэл анх энэ сарын долооны өдөр ил болж байсан юм. Эдгээр баримт бичгүүд дээр Украины Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх  НАТО-ийн төлөвлөгөөнүүдийн талаар бичсэн байжээ. Үүний араас дахин нууц материалууд дэлгэгдсэн бөгөөд эдгээр дээр Ойрх Дорнод болон Хятад дахь Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг хөндсөн байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Малчин:
Энэ нууц материал хэмээх нь сайн зохион байгуулсан төлөвлөгөө шүү дээ! Нууц материал нь гэсэн нэг хөгийн юмнууд итгэх тэнэг олдох л бх л даа!
2023-04-13