Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хөрш орнуудад улаанбурхан бүртгэгдэж, манай улс ЭРСДЭЛТЭЙ гэж үнэлэгдэв
2023-04-13

Өнгөрсөн 2022 онд дэлхийн 182 улсад улаанбурхан өвчний 172 000 тохиолдол бүртгэгджээ.  Энэ нь өмнөх оноос гурав дахин өндөр үзүүлэлт аж.

 

 

Өнөөдрийн байдлаар 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22 000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэтхэг, Индонез, Филиппин, Хятад, ОХУ-д улаанбурханы тохиолдол бүртгэгдэж байна.

 

Олон улс болон хөрш орнуудад улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбогдуулан манай улс эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Одоогоор манай улсад улаанбурхан бүртгэгдээгүй байгаа ч эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг аймгуудад танилцуулж, ЭМЯ, ХӨСҮТ-өөс тодохой чиглэлүүдийг өгснийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээллээ. 

 

Манай улсад 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд улаанбурханы дэгдэлд бүртгэгдэж байжээ. Манай улс 1973 оноос эхлэн улаанбурханы эсрэг вакциныг хийж эхэлсэн байна. Бага насны хүүхдүүдэд товлолт вакциныг хийлгэж байх нь нэн чухал байгааг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин