Чуулганы хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Төрийн алба данхайсан гэх ойлголтыг бодит байдал дээр эсрэгээрээ байна. Төрийн албан хүний нөөцийн дутагдалд орсон тэр хэмжээгээрээ ачаалалтай, авч байгаа цалин, гүйцэтгэл нь хоцорсон нөхцөл байдалтай байгаа. Иймээс маш олон хүн төрийн албанаас гарч байна. Энэ хуулийн төсөлд хариуцлага хүлээлгэх, уучлал гуйхтай холбоотой заалтууд их байна. Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг АТГ-ын Олон нийтийн төвд ажиллахад ирж байгаа гомдол дотор "Тэр төрийн албан хаагч над руу муухай харсан. Заавал арга хэмжээ авч өг" гэх гомдол ирсэн байна лээ. Энэ гомдлоо шийдвэрлэхийг шаардаж хариу нэхдэг гэх мэт.
Мөн байгууллага бүхэн дотоод журамтай байдаг. Эрх үүргийн хэм хэмжээг тогтоосон журам байдаг. Тэгэхээр энэ хууль хэрэгжээд эхлэхээр энэ хуулийг нэгдүгээрт барих уу, байгууллагын дотоод журмаа барих уу гэдэг дээр хариулт авъя.
Уншиж байна |