АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хэргийг шалгаж байгаа Нью-Йоркийн тойргийн прокурор Элвин Брэгг дахин сүрдүүлсэн захидал хүлээн авсан талаар хууль сахиулагчдаас авсан эх сурвалжтайгаар NBC суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Брэггт илгээсэн шинэ захидалд Трамп болон Брэггийн зургуудыг хавсаргасны дээр дугтуйнд нунтаг цагаан бодис хийсэн байсан гэнэ. Мэргэжилтнүүд нунтгийг шинжилж үзээд, энэ бодис аюулгүй болохыг тогтоожээ. Хэвлэлд мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, прокурор сүрдүүлсэн захидлыг олон зуугаар нь авсан гэнэ.
Нью-Йоркийн тойргийн прокурор Элвин Брэгг Trump Organization компанийн санхүүгийн тайлангийн луйвартай холбоотой хэргийг шалгаж байгаа юм. Тодруулбал, Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын өмнө амрагийн холбоотой байсан порно жүжигчин Сторми Дэниелсийг дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар төлсөн хэрэгт Трампыг буруутгаж байгаа. Энэ мөнгийг тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан сангийн хөрөнгөнөөс авсан гэж сэжиглэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |