Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ц.Сэргэлэн: Мансуурсан ТАХ-аар асуудлаа шийдүүлнэ гэж байхгүй
2023-04-13

УИХ-ын чуулганы хуралдаан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна. 

 

 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.  

Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь хуулийн төслийн чухал асуудал мөн бөгөөд энэ талаарх зохицуулалтыг шинээр нэмж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, Дэд хорооны түүний бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгалаа. Ёс зүйн хороо орон тооны тав, орон тооны бус дөрөв, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар тусгасан. Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газар нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхээр тусгалаа. Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, төрийн албанаас халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан.

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг тодорхой заасан. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурах, мансуурах үйлдэл гаргахыг хориглосон. Хориглосон энэ үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Үүнийг хуульд суулгах боломжтой юу? 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хуулийн төслийн наймдугаар зүйлд Төрийн албан хаагчдад тавигдах нийтлэг шаардлагын 8.2.8-д Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх олон нийтийн дэг журмыг зөрчихтэй холбоотой заалт оруулж өгсөн. 

 

ТАЗ-ийн Б.Баатарзориг: Ажлын байран дээрээ архидан согтуурсан үзэгдэл дээр ТАЗ эвлэрэхгүй байгаа. 2019 онд 98 зөрчил, 2020 онд 37 зөрчил, 2021 онд 75 зөрчил, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад албан үүргээс нь халах, төрийн албанаас чөлөөлөх хүртэлх үйл ажиллагааг явуулж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Хориглосон заалтуудыг зөрчвөл яах вэ? гэдэг асуудал нь сахилгын шийтгэлтэй холбоотой юм. Зөрчсөн хүнийг яах вэ? Хална гэдэг заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Халах тухай асуудал тухайн байгууллагын даргын үзэмжийн асуудал болоод байна. Мансуурсан ТАХ-аар Монгол Улсын иргэн асуудлаа шийдүүлнэ гэж байхгүй. Тийм учраас шууд халдаг болох хэрэгтэй. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төмөр замын дарга нарын архидалт дэндүү шүү
2023-04-16
Зочин:
Ордонд архидалтыг зогсоож чадах уу
2023-04-16
Ммх:
Сүржигнэхээ л байчих
2023-04-16
Засс:
Үхэх хүнд үндэслэлтэй шалтгаан хэрэгтэй гэдэг үг байдаг юм шүү тэнэгээ
2023-04-16
Zochin:
Uruunduu arhi har tamhi sex hiisen uruuguu ongorhoi orhiod gaduur ajiltai eshul dotood ajiltai geed tom tom jip unaad an guruu avilga ariljaa huuguud uls turiin namiig ilt demjij uls turuur hun ajilgui bolgodog daramtaldag darga zahiral erhlegch nariig shuud halah heregtei
2023-04-15
erdee:
Battumur buurnhuulj bn shuu ! Sereglengiin asuultand burheg hariult ugch bn !
2023-04-15
Өмхий нагаартсан юмнууд л өглөө нь дэн дунтаад ыж байдаг шүү
2023-04-14
Архичин УИХ гишүүдээ халдаг бол...чуулганы танхимд согтуу солиоролдохоо ыольчих
2023-04-14
Ажлын цагаар архидсан бол хэрхэх талаар зохицуулалт оруулах, албан ёсоор чөлөө аваагүй нь нотлогдвол хариуцлага хүлээлгэдэг байх
2023-04-13
Uugaal shaaltsaal turiin alba gej butehgui gazar
2023-04-13
Зочин:
Яг зөв санал байна. Үг дуугүй шууд халдаг болж байж, архидан согтуурах явдлыг үндэсээр нь таслан зогсоох боломжтой. Та санал нийлэх үү?
2023-04-13
иргэд олон түмэн:
ШУУД ХАЛДАГ БАЙХ НЬ ЗӨВ,сЭРЭГЛЭНГИЙН САНАЛ ЗӨВ,ЕР НЬ АВЧ Ч БОЛОХГҮЙ ХАЯЖ Ч БОЛОХГҮЙ ХАЧИН ЮМ САНААЧЛААД ХУУЛЬ САНААЧИЛЧИХЛАА,ЮМ ХИЙЧИХЛЭЭ ГЭЖ ГУРИЛДДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
2023-04-13
зочин:
Сэргэлэн гишүүний санал зөв. Төрийн албан хаагч ажил дээрээ зүгээр архидаад, эсвэл сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглээд суухгүй. ТАХ - аар хууль, зарчим зөрчсөн үйлдэл, шийдвэр гаргуулахын тулд зориудаар архи, сэтгэцэд нөлөөлөх зүйл өгсөн үйлдэл гэж үзэж өгсөн хүн, авсан, хэрэглэсэн ТАХ аль алиныг нь шалгаж, шүүхээр шийдвэр гаргадаг хууль хэрэгтэй. Энэ бол ёс зүйн зөрчил биш шүү.
2023-04-13
zob:
zob
2023-04-13