Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам автобус авахаар тендер зарласан байна. Энэхүү тендерийн төсөвт өртөг 1.2 тэрбум төгрөг байх юм.
Тодруулбал, авто тээврийн үйлчилгээний төвийн хэрэгцээнд нэг автобус, Толгойт өртөөний хэрэгцээнд нэг автобус, Баянбуурал амралтын хэрэгцээнд нэг автобус, замын ангиудын хэрэгцээнд 11 УАЗ фургон, Сайншанд татах хэсэгт УАЗ фермер нэгийг худалдан авна. Ингэхдээ гурван автобусыг 390 сая төгрөгөөр, 11 ширхэг фургоныг 740 төгрөгөөр, УАЗ фермер машиныг 100 сая төгрөгөөр худалдан авахаар тооцсон байна.
Гэхдээ Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт дээр 90 сая төгрөгөөр УАЗ фермер машиныг худалдан авахаар төлөвлөсөн байгаа юм.
П.ГОО
Уншиж байна |