Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ой хээрийн түймэрт 9 000 гаруй га талбай шатжээ
2023-04-13

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам" гэдэг газарт 04 дүгээр сарын 08-нд ой, хээрийн гал түймэр гарчээ. Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хутаг-Өндөр сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулж, 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 3252 га ой, хээрийн талбай өртөж шатсан байна.

 

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Араатын-Уул” гэдэг газар 04 дүгээр сарын 12-нд хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20:06 цагт цурамд оруулж, 21:47 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 6000 га хээрийн талбай өртөж шатжээ. 

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн Улаан нуур” гэдэг газарт 04 дүгээр сарын 12-нд хээрийн гал түймэр гарчээ. Тус аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 15 минут ажиллаж, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 15 га хээрийн талбай өртөж шатжээ. 

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар 04 дүгээр сарын 08-нд хээрийн гал түймэр гарчээ. Түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хөндий” гэдэг газраар Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт тархан шатаж, 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12:16 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

 

-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

 

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

 

-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

 

-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

 

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин