Шүүр ажиллагааны хүрээнд олон нийтээс маш их мэдээлэл ирүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Түүний зүгээс "Өнөөдрийн байдлаар Гаалын ерөнхий газраас 150-160 хүн чөлөөлөгдөх мэдэгдлээ хүлээн авсан байгаа. Эдгээр хүмүүс бүгд хууль зөрчсөн гэж нэр төрд халдах бүдүүлэг. Дээрх 160 орчим хүний 60 нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй байна. Мөн Засгийн газраас баталсан бүтэц орон тооноос хэтэрсэн, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, тэтгэврийн насанд хүрсэн боловч тэтгэврээ аваад төсвөөс давхар цалинжиж байгаа хүмүүс чөлөөлөгдөж байна" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |