ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээллийг өглөө.
Энэ талаар тэрбээр "Х.Бадамсүрэнг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, "Эрдэнэс Монгол"-ын Зэс, металл группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэж, ажиллуулж байсан.
Өнөөдөр Зэс, металл групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.
П.ГОО