Засгийн газрын өнөөдрйн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар мэдээллээ.
Түүний зүгээс "Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Н.Багабанди "Оюу толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэлх хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой"-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээлтээ хийсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |