Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцсэн байна. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.
Тэгвэл БЭТ томилогдсон зургаа орчим сарын хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК томоохон өөрчлөлт шинэчлэлтийн үйл ажиллагаа явагдаж, нүүрс олборлолтын хэмжээ 2,5 дахин, борлуулалтын орлого 3,5 дахин өссөн зэрэг эерэг үр дүн гарсан. Мөн нүүрсний борлуулалтыг хил нөхцөлөөр Биржээр худалдаалдаг зарчимд шилжсэн томоохон амжилтыг гаргажээ. Иймээс БЭТ Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг сунгах тогтоолыг УИХ-д өргөн барихаар боллоо.
БЭТ-ийн хугацааг сунгаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ОУ-ын мэргэжлийн аудитын компаниар бүх аудит хийлгэх, ОУ-ын менежментийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар үүрэг даалгавар авсан. Мөн "Эрдэнэс Монгол" компанийн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд ТУЗ-ын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийх үүрэг даалгавар авсан. Энэ хүрээнд ТУЗ-ийн хараат бус таван гишүүнийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.
Мөн миний бие ШҮҮР ажиллагааг би хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн бүх түвшинд зөрчил гаргасан хэсгийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахаар зорин ажиллаж байна. Мөн иргэдээс мэдээлэл авч, шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж өртсөн хэсэгт хариуцлага тооцно. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх явдал мэр сэр гарч байгаа учраас хэлмэгдсэн төрийн албан хаагчдыг эрхийг сэргээх ажлыг давхар хийнэ.
Шүүр ажиллагаа хүрээнд гомдол санал гарч байна. Гэхдээ төрийн албыг чадамжтай болгох, төр өөрөө ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй байх сонголтыг төлөө энэ ажиллагааг эхлүүлсэн. МАН-ын үндсэн эрх ашиг эрүүл, тунгалаг, авилга, хүнд сурталгүй байлгахад оршиж байгаа. Намын эрх ашгаа бодоод төрийн зорилгыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн ойлголт байж болохгүй. Харин төрийг цэвэрлэх, тунгалагшуулах, хаиуцлагатай, бүтээмжтэй болгох нь эсрэгээрээ МАН үндсэн эрх ашиг байх юм.
Энэ оны төсвийн хууль батлагдахад төсвөөс Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх заалт тусгагдсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа боловч төсвөөс давхар цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэврээ тогтоолгочихоод давхар цалингаа аваад явж байна. Тухайлбал, 6161 тэтгэвэрт гарсан хэрнээ цалинжиж буй албан хаагчдын цалинжуулахад 7.5 тэрбум, жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин гарах нөхцөл байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн зарцуулсан байна. Бүтэн жилээр нь үзвэл 1 тэрбум төгрөг. Тиймээс тэтгэврийн насны хүмүүсийн цалин авч байгаа байдлыг зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгоно. Нөгөө талаар шинээр ажлын байр бий болгож боломж байна. Гэхдээ 6161 хүн бүгд хууль зөрчиж байна гэж хэлэхэд хэцүү. Аймаг сум, захын дүүрэг хороод мэргэжлийн боловсон хүчин олдохгүйн тулд тэтгэвэрт гарсан хүмүүсийг урьж ажиллаж байгаа тохиолдлууд байна " гэлээ
Уншиж байна |