Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бэлтэс мөрөнгийн хохирогчид: Монгол төр, УИХ-ын түвшинд анхаарахыг шаардаж байна
2023-04-12

"Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя" сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шударга иргэдийн нэгдэл” ТББ, Тусгаар тогтнол хөдөлгөөний нэгдэл, “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. 

 

Хохирогч: 2500 гаруй иргэд түүний цаана байгаа хамаарал бүхий 25 мянган хүний эрх ашиг энэ асуудалд яригдаж байна. Энэхүү процесс болоод бүтэн жил шүүх цагдаагаар явж байна. Одоогоор шүүх эхлэх процессонд ирсэн хэдий ч хаана хянан шийдвэрлэх хугацаа нь тодохой бус байсаар байна. 


Нийт хохирогчид 46 орчим тэрбум төгрөгөөр хохирсон байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг. Бидний хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэхэд шүүх, прокурорын байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. 

 

Эдийн засагч Д.Бямбаа: Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд иргэд гэр барин тав дахь хоногтоо тэмцэж байна. 

 

Бид есдүгээр сард өргөдөл гомдол төр засгийн өндөрлөг, АТГ, цагдаад өгсөн. Зарим төрийн байгууллагуудаас хариу ирсэн. Гэхдээ эргэлзээ төрөх хариу гарч ирсэн. Тиймээс 40 гаруй хүн ирсэн. Нутгаасаа сонгогдсон гишүүдтэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулна. Хэргийг шалгаж байгааг сонсоход хэд хэдэн зүйл анхаарал татлаа. Хохирол сүүлийн нэг, хоёр сард болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэл нээсэн байдаг юм байна. Энэ өдрөөс хойш аймгийн мөрдөн байцаах албанд өгсөн. Түүнийг ахалсан хүн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гурван сар байлгасан. Энэ хугацаанд шалгалт оруулсан, зүгээр гэж хэлсэн. Гэтэл залиланг төрийн албан тушаалтнууд дэвэргэсэн байна.

 

Асар их мөнгө, эрх ашиг байгаа учраас би гарч ирээд ярьж байгаадаа айж байна. Ноцтой асуудлын тухайд хавтаст хэрэг нээгээд хэвийн байна гэж мэдэгдсэнээс хойш бүх хоригийг авсан байна. Ах дүүстэйгээ нийлээд 500 саяар хохирсон хүн байна. Тиймээс цагдаагийн албан хаагчид "Бэлтэс мөрөнгийнхөнтэй" хуйвалдсан гэж бодож байна. Монгол төр, УИХ-ын түвшинд энэ асуудлыг хяналтдаа аваач гэж шаардаж байна.  Мөн энэ асуудлаар Улсын Дээд шүүхэд шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуг авах хүртлээ явна" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та бүхэн өөрсдөө дурандаа, зүгээр сууж байгаад мөнгөжих санаагаар мөнгөө өгөө биз дээ.. Тухайн үед нь төрөөс Бэлтэсийн үйл ажиллагааг хориглосон бол та бүгд төр лүү дайрах нь тодорхой байсан шүү дээ. Одоо битгий олон юм гоншигноод бай...
2023-04-13
Amar argaar mungujih huseltei humuusee bolitsgoo.
2023-04-12
Иргэн:
Өөрсдөө тэр Бэлтэс Мөрөнгийн хүмүүст мөнгөө өгсөн шигээ эргүүлээд авцгаана биз. Битгий өөрсдийн шуналаас болж алдсан хохирлоо улсад нялзаах гээд бай
2023-04-12
Zochin:
Ta nariin l asuudal dotroo uchiraa oltsgoo.
2023-04-12
Болд:
Боль битгий гээд сэрэмжлүүлээд байсан сурвалжлагч хүүхнийг зодож нүдээд хөөж байсан гарууд даа, өөрсдөө мөнгөө барьж алалцаж очоод өгчөөд одоо юу солиорцгоогоод байгаан. Та нарын шуналын өрийг ард олны татвараар төлөхүү одоо ккк...
2023-04-12
Битгий солиор.
2023-04-12
hog:
xoxoino eee
2023-04-12