Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах акц эхэлжээ
2023-04-12

Хаврын улс төр дүүргийн Засаг дарга нарыг огцруулах акцаар эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан. Гэвч нутгийн өөрөө удирдах ёс бус нам, УИХ-ын гишүүний эрх мэдэл, ашиг сонирхол, албан тушаал ялснаар энэ асуудал намжаад байна.

 

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудал сөхөгдлөө. Тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгээс Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулахаар хөдөлжээ.

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулиар ИТХ-ын төлөөлөгчдийн 1/3 нь гарын үсэг зурсан тохиолдолд Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 17 нь Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулахаар санал нэгдэж, гарын үсэг зуржээ. 

 

ИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны биелэлт хангалтгүйгээс гадна маш олон хууль бус томилгоо хийж, төрийн албаны хууль зөрчсөнийг хэлж байна. Мөн хуралд суудаггүй, үндсэн ажлаа мэддэггүйг төлөөлөгчид шүүмжилж, хариуцлага нэхэж байна.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин