Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хэнтий аймгийн ЗДТГ-ын нэр дээрх 0001 ХЭА машиныг 17 саяар засварлажээ
2023-04-12

Төсвийн жилд хамгийн их хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн аймаг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төрж өссөн нутаг Хэнтий аймаг.

 

Төсвийн жил эхэлснээс хойш хэд хэдэн сумынхаа наадмын талбайг засварлахаар тендер зарлаж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газрын өнгөрсөн хоёр гуравдугаар сард ямар зарлага гаргасан талаарх мэдээллийг хүргэе. Өнгөрсөн хоёрдугаар сард Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 10 төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хийжээ. Аймгийн аварга малчин, тариаланч, саальчин шагналын мөнгөнд 5 сая 670 мянган төгрөг, 6 сая 600 мянган төгрөгөөр нөүтбүүк,  аварга малчин цомын урьдчилгаанд 8 сая төгрөг, 0001 хэа серийн дугаартай автомашины обуд авахад 5 сая 600 мянган төгрөг, 6 сая төгрөгөөр тавилга, "Амар мэнд" контент хийхэд 6 сая төгрөг гээд 140 гаруй сая төгрөгийн гүйлгээг хийжээ.

 

 

Харин гуравдугаар сард Засаг даргын дэмжлэг гэсэн утгатайгаар 18 сая төгрөг, аварга малчин өрхийн цомын үлдэгдэлд НАЙМАН сая төгрөг, 0001 хэа автомашин сэлбэг авахад 12 сая төгрөг гээд 80 гаруй сая  төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
12 sayaar selbeg zasvar hiih n baih l asuudal shde hudlaa surjignehiin
2023-04-13
Өөрөөр нь төлүүл!!! Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах"-д зааснаар 5-8 жил хорих ял шийтгэнэ!!!
2023-04-12