Өнгөрсөн долоо хоногт Тайландын гүнж Сириндхорны ивээл дор явагдсан Tour of Tailand 2023 дугуйн уралдаанд Монголын тамирчид тэргүүлсэн талаар PhuketNews мэдээлжээ.
Энэ уралдаанд нийт 1000 километр замыг 23 цаг 38 минутын хугацаанд туулсан, Roojai Online Insurance багийн дугуйчин Тэгшбаяр Батсайхан түрүүлж, цомын эзэн болсон байна. Эрчүүдийн ангилалд хоёрдугаар байранд мөн л монгол дугайчин орсон бөгөөд 1000 км замыг 23 цаг 38 минут 42 секундын хугацаанд туулсан Жамбалжамц Сайнбаяр эх орон нэгтнийхээ араас барианд оржээ.
Харин гуравдугаар байранд нийт замыг 23 цаг 38 минут 43 секундын хугацаанд туулсан, Японы тамирчин Юма Коиши орсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |