Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хуванцар хаягдлаар төлбөр хийдэг бие засах газрыг Хятадад байгуулжээ
2023-04-12

Хятадын. Сычуань мужид байгаль орчинд ээлттэй ханддаг хүмүүст зориулсан био жорлон байгуулжээ. Энэ талаар Жэнминь Жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, био жорлонги Сычуань мужийн Жэдо уул руу гарах аялагчдад зориулан байгуулжээ. Жуулчид энэ бие засах газраар үйлчлүүлэхийн тулд тусгай хэсэг рүү хуванцар хаяндал хийх ёстой гэнэ. Хуванцарын хаягдал хийсний дараа автомат машинаас зоос өгөх бөгөөд энэ зоосыг хийн бие засах газар руу орох аж. 

 

Энэ төслийг Green River төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд  Сычуань мужийн байгаль орчныг хамгаалах зорилготой юм байна. Сычуаний уул толгод руу аялагчид ихээр ирдэг, үүнийг дагаад хог хаягдал, экологийн бохирдол хүндрэлтэй асуудал болсон тул төрийн бус  байгууллагынхан ийм аргыг сэдсэн аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин