Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого барин ажиллаж байгаа.
Үүнтэй уялдуулан аймаг бүр өөр өөрийн бодлого төлөвлөлттэйгээр ажиллаж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг "Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэд хэдэн сумандаа хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь аймаг орон нутгийн иргэдийг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.
Тухайлбал, "Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Гурвантэс суманд 10 айлын орон сууц, үйлдвэрлэл,үйлчилгээний барилгын төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төслийн нийт төсөвт өртөг 2.7 тэрбум төгрөг байх бөгөөд 10 айлд 480 м2, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад 520 м2 гэж төлөвлөжээ. Энэхүү ажил орон нутгийн төсвөөр хийгдэх юм.
Уншиж байна |