Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
НАТО орнуудын тусгайгийнхан Украинд ажилладаг
2023-04-12

Өнгөрсөн долоо хоногт Пентагоны нууц мэдээллүүд интернет орчинд цацагдсан. Энэ баримт бичгүүдийн нэг дээр Украинд НАТО-ын орнууд тэр дундаа Их Британийн тусгайгийнхан ажилладаг тухай мэдээлэл байсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Украинд барууны тусгайгийнхан байдаг талаарх мэдээлэл жил гаруйн өмнөөс л гарч байсан ч баримт баталгаа гараагүй байсан юм.

 

Өнгөрсөн долоо хоногоос л АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороонд зориулагдсан байдлаар бэлтгэгдсэн нууц илтгэлүүд олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тэдгээрийн ихэнх нь хуурамч мэдээлэл гэх шинж тэмдэг агуулаагүйн дээр Пентагон дахь эх сурвалжууд эдгээр баримт бичгүүдийг жинхэнэ гэдгийг албан бус байдлаар баталсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв.

 

Харин Пентагон энэ талаар албан ёсоор байр суурь илэрхийлээгүй, АНУ-д нууц баримт алдагдсантай холбоотойгоор мөрлөн шалгалтын ажлыг эхлүүлсэн юм.

 

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт нийтэд ил болсон, "маш нууц" гэсэн тэмдэглэгээтэй баримт бичгүүдийн нэг дээр дайнд оролцдоггүй ч Украинд ажилладаг тусгайгийнхан бий гэсэн мэдээлэл тусгагджээ. Энэ баримт бичиг гуравдугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Украинд Их Британийн 50, Латвийн 17, Францын 15, АНУ-ын 14, Нидерландын нэг тусгай цэргийн алба хаагч ажилладаг хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна. Харин эдгээр тусгайгийнхан чухам хаана байрлаж, ямар ажиллагаа явуулдаг талаар дурдаагүй аж.

 

Энэ мэдээлэл гарсны дараа Их Британийн Батлан хамгаалах яам Украинд тусгайгийнхан нь ажилладаг эсэх талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-04-12