Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Өвөр Монголд ирэх хичээлийн жилээс монгол хэлийг хориглоно
2023-04-12

Өвөр Монголын эрх баригчид бүх сургуулийг ирэх хичээлийн жил гэхэд монгол хэлээр хичээл ордог ангиудын тоог багасгаж, сургалтыг хятад хэлээр явуулахыг тушаасан талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

 

Тодруулбал, Өвөр Монголын Боловсролын газар бүх шатны боловсролын байгууллагад "үндэсний мандарин хэлээр хичээл орох", ахлах ангийнхан гэртээ монголоор ярьдаг байсан ч мандарин хэлийг чөлөөтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлэхийг тушаасан байна. Дунд сургуулиуд "Хятадын үндэсний ухамсар, харилцааг төлөвшүүлж, үндэсний эв нэгдлийн боловсролыг гүнзгийрүүлэх ёстой" гэж Өвөр Монголын эрх баригчид мэдэгдсэн талаар хүний эрхийг хамгаалагчид "Эрх чөлөө" радиод ярьжээ. 

 

Хүний эрхийг хамгаалагчдын өгүүлснээр, Хятадад үндэсний цөөнхийг уусгах бодлого баримталж, энэ хүрээнд хан үндэстнүүдийг уйгар, төвдүүдтэй хүчээр гэрлүүлж, угсаатны ондоошил болон автономит эрхийг зөрчиж байгаа аж.

 

Нууц бичлэг

 

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн, Хөх хотын №1 сургуулийн сурагчдын эцэг эхэд сургуулийн захиргааныхан уугуул монголчуудыг "Хятад үндэсний ондоошилд дасгах ёстой" хэмээн ярьсан дуу бичлэгийг Нью-Йоркод байрлах Өвөр Монголын хүний эрх, мэдээллийн төвийнхөн нийтэлсэн байна.

 

"Нууц бичлэгээс харахад, 2023 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн монгол хэлийг бүрэн хорино гэдэг нь батлагдаж байна" хэмээн Өвөр Монголын хүний эрх, мэдээллийн төвийн сайт дээр мэдээлжээ. 

 

Дуу бичлэгийг саяхан болсон эцэг эхийн хурал дээр хийсэн бөгөөд энэ бичлэг 52 минут үргэлжлэх аж. 

 

"Төв засгийн газрын шийдвэрийн дагуу Өвөр Монгол дахь бүх монгол сургууль энэ оны есдүгээр сарын нэгнээс эхлэн мандарин хэлээр хичээл заана" хэмээн сургуулийн удирдлага өгүүлээд №1 сургууль дээр энэ ажил тавдугаар сарын нэгнээс эхэлнэ хэмээн онцолжээ. 

 

Цаашлаад, 2025 оноос эхлээд өвөр монголчууд коллеж, их дээд сургуульд элсэн орох шалгалтыг монгол хэлээр биш харин хятад хэлээр өгөх юм байна.

 

2020 онд дэгдсэн эсэргүүцэл 

 

Өвөр Монголд монгол хэлээр хичээл орохыг хориглох тухай мэдээлэл одоогоос гурван жилийн тэртээ анх гарч байлаа. 2020 онд Өвөр Монголд эх хэлнийхээ төлөө тэмцсэн нутгийн иргэдийн эсэргүүцэл хүрээгээ тэлж Монголд төдийгүй дэлхийн олон оронд өрнөж байсан юм. Харамсалтай нь энэ эсэргүүцэл үр дүнд хүрээгүй нь өнөөгийн мэдээллээс илтэд харагдах бөгөөд тухайн үед эсэргүүцлийг дарахын тулд олон хүнийг баривчлан, ажлаас нь халах, зээл авах эрхийг нь хасах зэргээр айлган сүрдүүлж байсан талаар олон улсоын хэвлэлүүд мэдээлж байв.

 

"Radio free Asia" радиогийн мэдээлснээр, 2020 онд монгол хэлээр хичээл орохыг хориглож байгааг эсэргүүцсэн өвөр монголчуудын эсэргүүцэл олон сар үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 10 000 хүн баривчлагдсан эсвэр өөр хэлбэрээр саатуулагдан, шийтгүүлсэн байна.

 

Тухайн үед өвөр монголчууд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэж тэмцэж байсан ч энэ нь тэгсгээд намжжээ. Учир нь хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэсэн эцэг эхчүүдийг ажлаас нь хална хэмээн сүрдүүлсэн байна. Түүнчлэн улсаас авах тэтгэмж, эсвэл банкнаас зээл авах боломжгүй болно хэмээн анхааруулж байжээ. Мөн монгол хэлийг хязгаарлахыг эсэргүүцэн өргөх бичигт гарын үсэг зурсан хүмүүсийг  олноор нь баривчилж байсан юм. Хэдийгээр энэ эсэргүүцлийн дараа баривчлагдсан хүмүүсийн ихэнхийг сулласан ч хүмүүст айдас төрүүлэх замаар эсэргүүцэл дахин гарахаас сэргийлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос хужаа яг адил
2023-04-12
тэгвэл ар монголчууд хятад хэлтэй сургуулиудын үйл ажиллагааг хийх хэрэгтэй
2023-04-12
монгол хэл соёлыг маань хэн бэ гуай ч байсан үгүйсгэх эрхгүй шүү дэлхийн хаана ч гэсэн монгол хэлээр яригддаг хүн бүхэн үүнийг мэдэх хэрэгтэй
2023-04-12
муу үмхий хужаа нар яг ингэж л таарна цаана нэг үмхий санаатай новшнууд тэгвэл өвөр монголчуудыг ар монгол руу нүүгээд ир гэж хэлэх хэрэгтэй яадгийн
2023-04-12
Orost Ali hediinii horigloson. Bosdog huhduguud yagaad duugai baina
2023-04-12
хужаа царайтай хужаа нар хужаа хэлээ л сур. монгол хэл бол монголчуудын л хэл
2023-04-12
Муу нэртэй Эби л эсэргүүцэж байсан санагдана
2023-04-12