Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р зүйл заалтыг хангаагүй тул нэмэлт хэрэгсэл суурилуулан дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч компанид өгсөн байна. Зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй байсан тул үйлчилгээнд огт гаргаагүй гэдгийг албаныхан онцолж байлаа.
Уншиж байна |