Турк тус улсын хамгийн том цэргийн хөлөг онгоц, мөн дэлхийн анхны цэргийн дронд зориулсан онгоц тээвэрлэгчийг ашиглалтад оруулжээ. Энэ талаар Андолу агентлаг мэдээлсэн байна.
Туркийн зэвсэглэлд энэ хөлөг онгоцыг хүлээлгэн өгөх ёслол даваа гарагт болжээ. "TCG Anadolu хөлөг онгоцын ачаар Турк улс нөхцөл байдлыг газар дээр нь өөрчилдөг технологи, систем, шийдлийн салбарт дэлхийн тэргүүлэгчдийн тоонд орж байна" хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна. Түүнчлэн хөлөг онгоцыг Туркийн бахархал хэмээн нэрлэжээ.
Хөлөг онгоцны урт нь 231 метр, өргөн нь 32 метр бөгөөд онгоц 94 нэгж техник, тэр дундаа 13 танк, 27 газар уснаа явагч хуягт тээвэрлэгч, зургаан хуягт тээвэрлэгч, дөрвөн завь тээвэрлэхэд зориулагджээ. Түүнчлэн тавцан дээр нь 10 нисдэг тэрэг, 11 цохилтын дрон, ангарт нь 30 дрон, 19 нисдэг тэрэг багтах чадвартай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |