Замын хажууд амьдардаг хүмүүс цусны даралт ихсэх өвчинд илүүтэй өртөмтгий байдаг аж. Энэ талаар Оксфордын их сургуулийн профессор Казем Рахими CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Судалгааг ахлагч Казем Рахеми болон түүний хамтран зүтгэгчид найман жилийн туршид 40-69 насны 240 мянган өвчтний мэдээллийг судалсан бөгөөд тэд өмнө нь даралт ихсэх өвчнөөр өвдөөгүй байсан гэнэ. Судалгаанаас харахад дуу чимээ ихтэй хороололд амьдарч буй хүмүүс цусны даралт ихсэх өвчинтэй болох эрсдэл өндөр байсан аж. Түүнчлэн дуу чимээний бохирдлын түвшин нэмэгдэхийн хэрээр даралт ихсэх өвчин нэмэгдэх эрсдэл нь нэмэгдэж байсан аж.
Профессорын онцолсноор хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй байх дуу чимээний бохирдлын түвшинг эрдэмтэд олж чадаагүй гэнэ. Хүмүүс нам гүм байдал алдагдах багахан чимээний улмаас ч даралт ихсэж байсан аж. Хүний амьсгалын чимээтэй ижил 10 децибелээс эхлэн түвшинг хэмжсэн бөгөөд дуу чимээ их байх тусам цаашлаад даралт ихсэх эрсдэл өндөр байна гэсэн үг гэж Рахеми өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |