Биткоин крипто биржүүд дээр 30 мянган доллараас дээш үнээр арилжаалагдаж байгаа нь CoinMarketCap сайтаас харагдаж байна. Хамгийн сүүлд энэ цахим валют 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр ийм өндөр үнэд хүрч байсан юм.
Улаанбаатарын цагаар мягмар гарагийн 10.23 цагт биткоины үнэ 30,3 мянган долларт хүрчээ. Энэ цахим валютын үнэ нэг өдрийн дотор долоон хувь, долоо хоногийн дотор есөн хувиар өссөн байна. Харин Ethereum койны үнэ дөрвөн хувиар өсөж, 1,9 мянган долларт хүрчээ.
Энд дуулгахад, гуравдугаар сард зээлийн хэд хэдэн байгууллага дампуурснаас үүдэн АНУ-ын банкны зах зээлд гарсан асуудлын улмаас хрөнгө оруулагчид цахим валютыг дахин сонирхох болсон бөгөөд АНУ-ын холбогдох байгууллагуудаас дарамт үзүүлж болзошгүй тул цахим валютын үнэ цаашид нэг их өсөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |