Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хөгжим сонсох нь эмийн үйлчлэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ
2023-04-11

АНУ-ын Мичиганы Их сургуулийн доцент Жейсон Кирнан хөгжим сонсох болон эмчилгээний үр дүн хоорондоо уялдаа холбоотой болохыг олж тогтоожээ. Энэ талаар Science Daily мэдээлсэн байна.

 

Химийн эмчилгээ хийлгэсний дараа дотор муухайрах шинж тэмдгийг бууруулах зорилулалттай эмийг өвчтнүүд нь дуртай хөгжмөө хагас цаг сонссоны дараа уух үед эмийн үйлчлэл нэмэгдэж байгааг эрдэмтэн анзаарчээ. Ингээд 12 хүнийг хамруулан судалгаа хийхэд түүнаий таамаглал батлагдаж, хөгжим сонсох нь эмийн үйлчлэлд нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна.

 

Кирнаны таамаглаж байгаагаар хөгжим тархины төрөл бүрийн нейроныг идэвхжүүлж, гормон тэр дундаа хүний сэтгэл хөдлөлийг зохицуулдаг серотонин ялгарахад нөлөөлдөг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин