Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 17-нд бүртгэнэ
2023-04-11

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлтийг энэ сарын 17-нд  WWW.EHALAMJ.MN сайтаар явуулна

 

 

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

  • Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09:00- 17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ/

  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.

  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.

  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

  • Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./

  • Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна

  • Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207

  • 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.

2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/

  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.

  • Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/

  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

  • 18- 39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх);

  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;

  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;

  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);

  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;

  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.

4. АНХААРУУЛГА

  • ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРИЙГ WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MNWWW.MONKOR.NET ЦАХИМ ХУУДСАНД ТУХАЙ БҮРТ ЗАРЛАН МЭДЭГДЭНЭ.

  • СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ИРГЭДЭЭР ДАМЖУУЛАН АЛИВАА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ.

 

Shuud.mn
Сонин хачин
Хэнтий аймгийн харьяалалтай бол виз нь шууд гарч байгаа гэхийн яагаад монголчуудыгаа дотор нь ялгаад бгаа юм бэ
2023-04-11