Дарга нар жипнээс татгалзаж төсвийн хэмнэлт хийх шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, төрийн байгууллага, төсөвт байгууллагын удирдлага, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагууд Улаанбаатар хот дотор автомашин хэрэглэхгүй. Тэр дотроо том оврын суудлын автомашин хэрэглэхгүй байх зохицуулалт хийсэн.
Гэтэл энэ үйл ажиллагаа төсөвт хэмнэлт хийж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал, Тавантолгой төмөр зам компани МАШИН ТҮРЭЭСЛЭХ тендер зарласан байна. Тус компанийн зүгээс туулах чадвартай сайтай 13 машиныг 713 сая төгрөгөөр түрээслэх юм. Эдгээр машинууд нь хөдөө ажлын талбайд байгаа ажилчдад зориулагдана хэмээн албаны хүн мэдээллээ.
Өнгөрсөн оны төгсгөлд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, засаглалыг сайжруулах, бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайланг дүгнэх, дүгнэлт гаргах. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, үйл ажиллагааг байгаа эсэхийг тогтоох юм.
П.ГОО
Уншиж байна |