Эстонийн Нарва хотын оршин суугч эр "СССР" гэсэн бичигтэй улаан футболка өмссөнийхөө төлөө 444 еврогоор торгуульжээ. Энэ талаар Эстонийн ERR сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр 2022 оны тавдугаар сарын есний өдөр "СССР" гэсэн бичигтэй улаан өнгийн футболка өмсөн Т-34 танктай хөшөөн дээр иржээ. Тэрбээр эргүүлийн цагдааг хараад футболкаа хүрэмнийхээ цаана нуух гэж оролдож байсан нь ийм бичиг бүхий хувцас өмсөх нь хориотой гэдгийг ойлгож байсны илэрхийлэл гэж шүүх үзсэн байна.
Түүнтэй холбоотой хэргийн шийдвэр өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт эцсийн шийдвэрийг гаргаж, 61 настай эрд 444 еврогийн торгууль оноожээ. Тэрбээр шүүх хурал дээр Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг дэмждэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |